Bitrix24 Зөвлөгөө & Мэдээ

Бизнесээ дижиталжуулах зөвлөмжүүд
CRM, автоматжуулалт болон Bitrix24-ийн шийдлээр бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн илүү үр ашигтай болгох талаар практик зөвлөмж, кейс, шинэчлэлтүүдийг хүргэж байна.

Omnichannel буюу олон суваг бизнест хэрхэн үр ашигаа өгдөг вэ?

Ихэнхи байгууллагын цаг хугацаа, хэрэглэгчээ алдаж буй асуудал юунд байдаг вэ? Эхлээд өөрсдийгөө хэрэглэгчийн байр сууринаас авч үзье. Хэрэглэгч бид сонирхож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар өөрт хамгийн тухтай, өдөр тутам ашигладаг сувгаар хүссэн үедээ холбогдож, хурдан мэдээлэл авахыг хүсдэг. Жишээлбэл: Утсаар ярьж асуухыг хүсвэл утсаар Facebook их ашигладаг бол Facebook чат-аар, шууд хариуцсан борлуулалтын менежертэй харилцах шаардлагатай бол Viber-аар өөрийн сонгосон сувгаар саадгүй, хурдан харилцах нь хэрэглэгчийн хувьд хамгийн чухал зүйл байдаг.

Excel-ээс CRM рүү шилжих 3 гол шалтгаан

Өнөөдөр олон бизнесүүд харилцагчийн мэдээлэл, борлуулалтын процессоо Excel дээр хөтөлсөөр байна. Анхандаа энгийн, хялбар мэт санагддаг ч бизнес өсөх тусам энэ арга барил нь саад болж эхэлдэг.
Та дараах асуудлуудтай тулгарч байна уу?
• Харилцагчийн мэдээлэл олон файлд тархсан, эмх замбараагүй
• Борлуулалтын явц хянахад хүндрэлтэй
• Тайлан гаргахад их цаг ордог
Хэрэв тийм бол CRM систем рүү шилжих цаг иржээ.
Доорх 3 шалтгаан таны шийдвэр гаргахад тусална. 

CRM маркетинг: Борлуулалт ба харилцагчийн туршлагыг шинэ түвшинд хүргэх нь 

Орчин үеийн бизнесийн орчинд зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээ сайн байх нь хангалтгүй болжээ. Харин харилцагчтайгаа хэрхэн харилцаж, тэдний хэрэгцээг хэр ойлгож, зөв цагт зөв санал хүргэж чаддаг нь амжилтын гол түлхүүр болж байна. Энэ бүхнийг системтэй, үр ашигтай хэрэгжүүлэхэд CRM маркетинг чухал үүрэгтэй. CRM маркетинг гэдэг нь харилцагчийн өгөгдөлд тулгуурлан илүү оновчтой, хувьчилсан маркетингийн үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Bitrix24 CRM маркетингийн гол боломжууд.....

Түгээмэл асуултууд

Bitrix24 ямар байгууллагад тохиромжтой вэ?

Bitrix24 нь жижиг, дунд болон том байгууллагад тохиромжтой. Борлуулалт, үйлчилгээ, хүний нөөц, төслийн удирдлага, контакт центр зэрэг үйл ажиллагаагаа нэг системд нэгтгэхийг хүссэн байгууллагууд өргөн ашигладаг.

Bitrix24-ийг нэвтрүүлэхэд хэр хугацаа шаардлагатай вэ?

Төслийн цар хүрээ, хөгжүүлэлтийн хэмжээнээс хамааран дунджаар 30–90 хоног шаардлагатай. Энгийн CRM нэвтрүүлэлт богино хугацаанд, харин автоматжуулалт болон тусгай хөгжүүлэлттэй төсөл илүү урт хугацаанд хэрэгжинэ.

Манай одоо ашиглаж байгаа системүүдтэй холбогдох боломжтой юу?

Тийм. Bitrix24 нь ERP, санхүүгийн систем, вебсайт, Facebook, Instagram, Viber, WhatsApp, имэйл, IP телефони болон бусад системүүдтэй API болон бэлэн интеграцуудаар холбогдох боломжтой.

Өмнөх CRM эсвэл Excel-ийн мэдээллээ шилжүүлэх боломжтой юу?

Боломжтой. Харилцагч, компани, борлуулалт, бүтээгдэхүүн болон бусад мэдээллийг Bitrix24 рүү импортлон шилжүүлэх боломжтой.

Bitrix24-ийн үнэ хэрхэн тооцогддог вэ?

Үнэ нь сонгосон багц, хэрэглэгчийн тоо, хэрэгжүүлэх ажлын хүрээ болон нэмэлт хөгжүүлэлтээс хамаарч өөр өөр байдаг. Бид танай хэрэгцээнд тохирсон санал, үнийн тооцоог бэлтгэн хүргэнэ.

Bitrix24 мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

Bitrix24 нь олон улсын мэдээллийн аюулгүй байдлын стандартуудыг мөрдөж, хэрэглэгчийн эрхийн удирдлага, өгөгдлийн шифрлэл, нөөцлөлт зэрэг хамгаалалтын боломжуудыг санал болгодог.

Bitrix24-г хаанаас эхэлж судлах вэ?

Манай бизнесийн зөвлөхтэй 30 минутын үнэ төлбөргүй зөвлөгөө авч, байгууллагынхаа хэрэгцээ, бизнес процесс болон боломжит шийдлээ тодорхойлохыг зөвлөж байна.

Танай байгууллагад CRM автоматжуулалтын шийдэл хэрэгтэй байна уу?

Мэргэжилтэнтэй холбогдож, байгууллагынхаа үйл ажиллагаанд тохирол шийдлийн талаар зөвлөгөө аваарай.

CRM form will load here