Bitrix24
Bitrix24 нь CRM, борлуулалт, харилцагчийн үйлчилгээ, хүний нөөц, төслийн удирдлага, хамтын ажиллагаа болон бизнес процессын автоматжуулалт зэрэг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг нэг дор удирдах 35+ модультай цогц платформ юм. Дэлхийн 15 сая гаруй байгууллага өдөр тутмын үйл ажиллагаагаа удирдах, бүтээмжээ нэмэгдүүлэх, дижитал шилжилтээ хурдасгах зорилгоор Bitrix24-ийг ашиглаж байна.
Танай бизнест тохирсон шийдлийг хамтдаа бүтээе.
Bitrix24-ийн боломжийг танай бизнесийн онцлогт тохируулан хөгжүүлж, шаардлагатай системүүдтэй холбох боломжийг бүрдүүлж нэг цогц шийдэл болгон хэрэгжүүлнэ.
Дуудлагын программ
Текст мессеж илгээх
Төлбөрийн шийдэл
Түгээмэл асуултууд
Та бизнестээ Bitrix24-ийг хэрэгжүүлэхийг хүсч байна уу?
Бид таны хэрэгцээ, бизнесийн процессыг сонсож, ойлгон, хамгийн тохирсон шийдлийг санал болгож, хэрэгжүүлнэ.
Bitrix24-ийг нэвтрүүлэхэд хэр хугацаа шаардлагатай вэ?
Төслийн цар хүрээ, хөгжүүлэлтийн хэмжээнээс хамааран дунджаар 30–90 хоног шаардлагатай. Энгийн CRM нэвтрүүлэлт богино хугацаанд, харин автоматжуулалт болон тусгай хөгжүүлэлттэй төсөл илүү урт хугацаанд хэрэгжинэ.
Манай одоо ашиглаж байгаа системүүдтэй холбогдох боломжтой юу?
Тийм. Bitrix24 нь ERP, санхүүгийн систем, вебсайт, Facebook, Instagram, Viber, WhatsApp, имэйл, IP телефони болон бусад системүүдтэй API болон бэлэн интеграцуудаар холбогдох боломжтой.
Өмнөх CRM эсвэл Excel-ийн мэдээллээ шилжүүлэх боломжтой юу?
Боломжтой. Харилцагч, компани, борлуулалт, бүтээгдэхүүн болон бусад мэдээллийг Bitrix24 рүү импортлон шилжүүлэх боломжтой.
Bitrix24 мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?
Bitrix24 нь олон улсын мэдээллийн аюулгүй байдлын стандартуудыг мөрдөж, хэрэглэгчийн эрхийн удирдлага, өгөгдлийн шифрлэл, нөөцлөлт зэрэг хамгаалалтын боломжуудыг санал болгодог.