Bitrix24-өөс SMS-ээ шууд болон автоматаар илгээнэ.

Харилцагчийн мэдээлэл, борлуулалтын үе шат болон бизнес процессод тулгуурлан сануулга, мэдэгдэл, баталгаажуулалтын SMS-ийг зөв цагт нь автоматаар хүргэнэ.
Bitrix24-тэй бүрэн холбогдоно

SMS-ийг CRM дотроос илгээж, харилцааны түүхийг автоматаар хадгална.

Давтагддаг мэдэгдлийг автоматжуулна

Сануулга, баталгаажуулалт, төлбөр болон захиалгын мэдээллийг автоматаар илгээнэ.

Зорилтот хэрэглэгчдэд хүрнэ

CRM-ийн сегмент, төлөв болон хэрэглэгчийн мэдээлэлд тулгуурлан SMS илгээнэ.

Илгээгдсэн түүхийг хянана

Хэн рүү, хэзээ, ямар SMS илгээснийг CRM-ээс нэг дор харна.

Бизнесүүд яагаад үүнийг ашигладаг вэ? 

SMS нь төлбөрийн мэдээлэл, уулзалт болон үйлчилгээний сануулга, захиалгын төлөв зэрэг чухал мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх үр дүнтэй сувгуудын нэг юм. Энэхүү интеграцийн тусламжтайгаар байгууллагууд өдөр тутмын мэдэгдлээ автоматжуулах, борлуулалтын урамшуулал болон маркетингийн кампанит ажлаа дэмжих, мөн CRM системд хадгалагдсан харилцагчийн мэдээлэлд тулгуурлан зорилтот SMS илгээмж явуулах боломжтой.

Мессеж үйлчилгээний нийтлэг хэрэглээ

Захиалгын төлөв

Захиалга баталгаажсан, хүргэлтэд гарсан үеүүдэд тохирох SMS илгээнэ.

Төлбөрийн сануулга

Нэхэмжлэл илгээх, хугацаа дөхөх болон дуусах үед харилцагчид мэдэгдэнэ.

Борлуулалтын follow-up

Хэлцлийн үе шат өөрчлөгдөхөд тохирсон мессеж хүргэнэ.

Маркетингийн илгээмж

Сонгосон сегментэд урамшуулал,  бүтээгдэхүүний мэдээлэл илгээнэ.

Уулзалтын сануулга

Уулзалтаас нэг өдрийн өмнө SMS автоматаар илгээнэ.

Танилцуулга илгээх

Харилцагчид тохирсон үйлчилгээний танилцуулга линк хэлбэрээр илгээнэ.

Үйлчилгээний мэдээлэл

Хүсэлт шийдэгдсэн, үйлчилгээний төлөв өөрчлөгдсөн үед харилцагчид автоматаар мэдэгдэнэ.

Гомдол хүлээн авах

Гомдол хүлээн авсан, дараагийн ажилтанд шилжсэн, шийдэгдсэн талаар хэрэглэгчид мэдэгдэнэ.

Түгээмэл асуултууд 

Би нэг удаагийн болон массаар нь SMS илгээж болох уу? 

Тиймээ. Хувь хүнд болон массаар нь мессеж илгээх боломжтой.

SMS автоматжуулж болох уу? 

Тийм ээ. SMS нь автоматжуулалтын дүрэм, ажлын урсгал, CRM мэдээлэл болон CRM маркетингтай холбогдож болно. 

SmsX манай байгууллагад ямар давуу талтай вэ?

SMS илгээх давтагддаг ажлыг автоматжуулж, харилцагчид мэдээллийг цаг алдалгүй хүргэнэ. Илгээсэн SMS бүр CRM-ийн түүхэд хадгалагдана.