Дижитал шилжилт бол нэг удаагийн  төсөл биш, тасралтгүй сайжруулалт, өсөлтийн аялал юм.


Уулзалт товлох
Харилцагчийн сэтгэгдэл үзэх
Хэмнэлттэй

Байгууллагын хэмжээ, хэрэгцээнд нийцсэн уян хатан, сонголттой багцууд

ХЯЛБАР

Өдөр тутмын үйл ажиллагаанд хялбар нэвтрүүлж, ашиглахад ойлгомжтой.

ХУРДАН НЭВТРЭХ

Дунджаар 50 хоногт бүрэн нэвтрүүлэх боломжтой

Танай байгууллагад эдгээр асуудал тулгардаг уу?

Борлуулалт

  • Follow-up хоцорч, борлуулалт алдагддаг.
  • Борлуулалтын аль шатанд хамгийн их харилцагч алдагдаж байгааг мэдэхэд хүндрэлтэй.
  • Мэдээлэл ажилтнаас хэт хамааралтай, ажлаас гарахад харилцагчийн мэдээлэл хамт алдагдах эрсдэлтэй.
  • Сарын борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийг өдөр тутам хянах боломжгүй.

Харилцагчийн үйлчилгээ

  • Facebook, Viber, утас, имэйлээр ирсэн хүсэлтүүд нэг дор төвлөрдөггүй.
  • Зарим харилцагчийн хүсэлт орхигдох эсвэл хэт удаан шийдэгддэг.
  • Ажилтнуудын хариулах хугацаа, үйлчилгээний чанарыг хянахад хүндрэлтэй.
  • Харилцагчийн өмнөх хүсэлт, дуудлага, чатны түүхийг нэг дороос харах боломжгүй.

Багийн уялдаа холбоо

  • Хэн ямар ажил хариуцаж байгаа болон  ажлын явцыг хянахад хүндрэлтэй.
  • Дотоод мэдээллийг Facebook, Viber зэрэг хувийн чатаар солилцдог тул мэдээлэл орхигдох, алдагдах эрсдэлтэй
  • Чухал файл, мэдээллийг дараа нь олоход хүндрэлтэй.
  • Дотоод мэдээлэл бүх ажилтанд цаг тухайд нь хүрдэггүй.

Байгууллагын процесс

  • Давтагддаг  ажлуудыг гараар гүйцэтгэдэг тул ажилтнуудын бүтээмж буурдаг.
  • Ажилтан бүр өөр өөр аргаар ажиллаж, үйлчилгээний чанарт ялгаа гардаг.
  • Зөвшөөрөл, баталгаажуулалт удааширснаас ажил гацдаг.
  • Гараар ажилласнаас мэдээлэл дутуу бүртгэгдэх, алдаа гарах, нэг ажлыг давхар хийх зэрэг эрсдэл үүсдэг.

Тайлан

  • Өдөр тутмын үзүүлэлтүүдийг гараар нэгтгэж хардаг.
  • Тайлан боловсруулахад олон ажилтан, excel-ээс мэдээлэл цуглуулдаг.
  • Шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл цаг тухайд нь харах боломжгүй.
  • Тайлан гаргахад их цаг, хүн хүч зарцуулдаг.

Хүний нөөц

  • Амралт, чөлөөний хүсэлтийг гараар шийдвэрлэдэг тул цаг хугацаа их зарцуулдаг.
  • Ирц, цаг бүртгэлийн мэдээллийг нэгтгэхэд хүндрэлтэй.
  • Ажилтнуудын гүйцэтгэлийг бодит мэдээлэлд үндэслэн үнэлэхэд хүндрэлтэй.
  • Ажилтнууд шаардлагатай мэдээллээ өөрсдөө олоход хүндрэлтэй.

Яагаад Bitrix24 вэ?

Харилцагчийн харилцаа, борлуулалт болон байгууллагын дотоод үйл ажиллагааг нэгтгэж, багийн бүтээмжийг нэмэгдүүлэх ухаалаг шийдэл.

Бүх үйл ажиллагааг нэг систем нэгтгэнэ    

Илүү хялбар, бүтээмжтэй ажиллана                                                                 

Цаг хэмнэнэ

Давхардсан ажлыг багасгана                                                   

Мэдээлэл төвлөрнө          

Бүх мэдээлэл нэг системд        төвлөрнө                     

Үр ашиг өснө

Бизнесийн шийдвэрийг хурдан, мэдээлэлд тулгуурлан гаргана

ОЛОН СУВГИЙН ХАРИЛЦАА

  • Утасны дуудлага, Facebook, Instagram, Viber, вебсайт зэрэг харилцааны бүх сувгийг нэг системээс удирдана.

ХЭРЭГЛЭГЧЭЭ ТАНИХ

  • Давтан хандаж буй хэрэглэгчийг та дуудлага хүлээж авах болон чаталж байхдаа таньж борлуулалтаа нэмэгдүүлэх боломж.

ПРОЦЕСС МЕНЕЖЕМЕНТ

  • Борлуулалт, дуудлага, санал хүсэлт, гомдол шийдвэрлэлт зэрэг бизнесийн процессоо нэг системд бүртгэж, автоматжуулан удирдана.

ТАЙЛАН, ДАТА

  • Харилцагчийн мэдээллийг байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн бүрдүүлж, бодит цагийн тайлан, хяналтын самбараар удирдлагын шийдвэрийг дэмжинэ.

МАРКЕТИНГ

  • Харилцагчийн мэдээлэлд тулгуурлан зорилтот бүлгээ тодорхойлж, тохирсон мэдээлэл, санал хүргэн борлуулалтаа нэмэгдүүлнэ.

АГУУЛАХЫН МЕНЕЖЕМЕНТ

  • Бараа бүтээгдэхүүний үлдэгдэл, хөдөлгөөнийг салбар болон агуулах тус бүрээр хянаж, нөөцөө нарийвчлан удирдана.

ХҮНИЙ НӨӨЦ

  • Цаг бүртгэл, ажилтнуудын KPI, анкет бүрдүүлэлт, цалингийн мэдээлэл, чөлөөний хүсэлт болон дотоод ажлын урсгалыг нэг системээс удирдана.

ВЭБСАЙТ, ОНЛАЙН СТОР

  • Нэмэлт систем ашиглахгүйгээр вебсайт, онлайн дэлгүүрээ үүсгэж, CRM-тэй автоматаар холбон борлуулалтаа нэг системээс удирдана.


Технологи бол боломж. Зөв хэрэгжүүлэлт бол үр дүн.

90 гаруй байгууллагад Bitrix24 нэвтрүүлсэн туршлагаас харахад систем амжилттай хэрэгжих эсэх нь программ биш, хэрэгжүүлэлтийн арга барилаас хамгийн их шалтгаалдаг. Тиймээс бид төслийг тодорхой үе шат, баталгаажуулалт, сургалттайгаар хэрэгжүүлж, ажилтнууд бодитоор ашигладаг CRM-ийг бий болгодог.

1-р үе шат. Оношилгоо

Байгууллагын одоогийн ажлын процесс, хэрэгцээ, тулгамдаж буй асуудлыг нарийвчлан судална.

2-р үе шат. Шийдэл боловсруулах

Тодорхойлсон хэрэгцээ, асуудалд үндэслэн Bitrix24-ийн хэрэгжүүлэх шийдэл, ажлын төлөвлөгөөг боловсруулна.

3-р үе шат. Тохиргоо, хөгжүүлэлт

Bitrix24-ийг танай байгууллагын бизнесийн онцлог, ажлын процесст нийцүүлэн тохируулж, автоматжуулна.

4-р үе шат. Сургалт

Ажилтнууд Bitrix24-ийг өдөр тутмын ажилдаа үр дүнтэй ашиглахад чиглэсэн танхимын болон онлайн сургалт явуулна.

5-р үе шат. Нэвтрүүлэлт

Bitrix24-ийг өдөр тутмын үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлж, ажилтнууд шинэ процессоор тогтвортой ажиллахад дэмжлэг үзүүлнэ.

6-р үе шат. Тасралтгүй сайжруулалт

Бизнесийн өсөлт, шинэ хэрэгцээнд нийцүүлэн CRM-ийн процесс, автоматжуулалтыг тасралтгүй сайжруулж, байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан хөгжүүлнэ.

7-р үе шат. Дэмжлэг

Bitrix24-ийг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтвортой ашиглахад шаардлагатай зөвлөгөө, тохиргооны дэмжлэг, техникийн тусламжийг үзүүлдэг.

90+ байгууллагын туршлагад үндэслэн танай байгууллагад тохирох шийдлийг санал болгоё.

Уулзалт товлох

Шийдлүүд

Салбар бүрийн үйл ажиллагааны онцлог, хэрэгцээнд нийцсэн Bitrix24 шийдлийг санал болгож, бизнес процесс, харилцагчийн үйлчилгээ болон багийн ажиллагааг нэг системд нэгтгэнэ.

Худалдаа

Борлуулалт, харилцагч болон үйл ажиллагааны мэдээллийг нэг дор нэгтгэж, удирдлагыг бодит мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах боломжтой болгодог.


Үйлчилгээ 

Хандалт, цаг товлолт, харилцагчийн үнэлгээг нэг дор удирдаж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах боломжийг бүрдүүлдэг.


Боловсрол

Сургалтын бүртгэл, харилцагчийн мэдээлэл, төлбөрийг нэг системд нэгтгэж, сургалтын үйл ажиллагааг хялбар удирдана.


Үл хөдлөх

Buyer, Owner, үл хөдлөх хөрөнгө болон борлуулалтын бүх мэдээллийг нэг дор төвлөрүүлж, харилцагч бүрийн түүх, хэрэгцээ, борлуулалтын явцыг нэг цонхоос удирддаг.


IT

CRM, автоматжуулалт, ажлын удирдлагыг нэг дор нэгтгэж, үйлчилгээний хурд, багийн бүтээмжийг сайжруулах боломжийг бүрдүүлдэг.


Даатгал

Харилцагчийн хүсэлт, ослын дуудлага, нөхөн төлбөрийн процессыг нэг дор удирдаж, үйлчилгээний бүх үе шатыг уялдаа холбоотой ажиллуулдаг.


Харилцагчийн сэтгэгдэл

CRM form will load here

Түгээмэл асуултууд

Bitrix24 ямар байгууллагад тохиромжтой вэ?

Bitrix24 нь жижиг, дунд болон том байгууллагад тохиромжтой. Борлуулалт, үйлчилгээ, хүний нөөц, төслийн удирдлага, контакт центр зэрэг үйл ажиллагаагаа нэг системд нэгтгэхийг хүссэн байгууллагууд өргөн ашигладаг.

Bitrix24-ийг нэвтрүүлэхэд хэр хугацаа шаардлагатай вэ?

Төслийн цар хүрээ, хөгжүүлэлтийн хэмжээнээс хамааран дунджаар 30–90 хоног шаардлагатай. Энгийн CRM нэвтрүүлэлт богино хугацаанд, харин автоматжуулалт болон тусгай хөгжүүлэлттэй төсөл илүү урт хугацаанд хэрэгжинэ.

Манай одоо ашиглаж байгаа системүүдтэй холбогдох боломжтой юу?

Тийм. Bitrix24 нь ERP, санхүүгийн систем, вебсайт, Facebook, Instagram, Viber, WhatsApp, имэйл, IP телефони болон бусад системүүдтэй API болон бэлэн интеграцуудаар холбогдох боломжтой.

Өмнөх CRM эсвэл Excel-ийн мэдээллээ шилжүүлэх боломжтой юу?

Боломжтой. Харилцагч, компани, борлуулалт, бүтээгдэхүүн болон бусад мэдээллийг Bitrix24 рүү импортлон шилжүүлэх боломжтой.

Bitrix24-ийн үнэ хэрхэн тооцогддог вэ?

Үнэ нь сонгосон багц, хэрэглэгчийн тоо, хэрэгжүүлэх ажлын хүрээ болон нэмэлт хөгжүүлэлтээс хамаарч өөр өөр байдаг. Бид танай хэрэгцээнд тохирсон санал, үнийн тооцоог бэлтгэн хүргэнэ.

Bitrix24 мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

Bitrix24 нь олон улсын мэдээллийн аюулгүй байдлын стандартуудыг мөрдөж, хэрэглэгчийн эрхийн удирдлага, өгөгдлийн шифрлэл, нөөцлөлт зэрэг хамгаалалтын боломжуудыг санал болгодог.

Bitrix24-г хаанаас эхэлж судлах вэ?

Манай бизнесийн зөвлөхтэй 30 минутын үнэ төлбөргүй зөвлөгөө авч, байгууллагынхаа хэрэгцээ, бизнес процесс болон боломжит шийдлээ тодорхойлохыг зөвлөж байна.