Даатгалын салбарын программ хангамж

Үл хөдлөх хөрөнгийн брокеруудад зориулсан CRM системээр үл хөдлөх хөрөнгийн мэдээллээ нэг дор удирдах, buyer,owner-ыг холбох,  хэлцлээ хянах, гэрээ бичиг баримтыг архив болон харилцагчтай хийсэн бүх харилцааг нэг системээс удирдах боломжтой.

Даатгалын бизнест тулгардаг нийтлэг асуудал

Харилцагч, даатгалын гэрээ, бүтээгдэхүүн болон нөхөн төлбөрийн мэдээлэл өөр өөр системд хадгалагддаг тул мэдээллийг нэгтгэх, хянахад хүндрэлтэй байдаг. Гэрээний сунгалт, follow-up болон нөхөн төлбөрийн явцыг гараар удирдсанаас үйлчилгээ удааширч, боломжит борлуулалт болон харилцагчийг алдах эрсдэл үүсдэг. Мөн удирдлагын тайланг бодит цагт гаргах боломж хязгаарлагддаг.

Онцлох шийдлүүд

Үүнээс гадна +35 шийдлийг ашиглах боломжтой.

CRM

Даатгуулагчийн мэдээлэл, даатгалын бүтээгдэхүүн, гэрээ, нөхөн төлбөрийн бүртгэл, ослын тохиолдол болон бүх харилцааны түүхийг нэг CRM системд төвлөрүүлэн удирдана. Харилцагчтай хийсэн дуудлага, имэйл, уулзалт болон бусад сувгийн мэдээллийг нэг дор хадгалснаар үйлчилгээний ажилтан харилцагчийн мэдээллийг шуурхай авч, илүү хурдан бөгөөд чанартай үйлчилгээ үзүүлэх боломжтой.


Автоматжуулалт

Даатгалын гэрээ байгуулах, сунгах, ослын дуудлага бүртгэх, нөхөн төлбөрийн хүсэлт боловсруулах зэрэг үндсэн процессуудыг автоматжуулна. Гэрээний хугацаа дуусахаас өмнө харилцагч болон ажилтанд сануулга илгээх, ослын мэдээлэл болон шаардлагатай материалыг цахимаар хүлээн авах, нөхөн төлбөрийн хүсэлтийг үе шаттайгаар удирдах зэрэг үйл ажиллагааг байгууллагын процессын дагуу тохируулан хэрэгжүүлэх боломжтой.


Тайлан

Борлуулалт, гэрээний сунгалт, нөхөн төлбөрийн шийдвэрлэлт, ослын дуудлага болон ажилтнуудын гүйцэтгэлийг бодит цагийн тайлангаар хянах боломжтой. Харилцагчийн үйлчилгээний хурд, гэрээний сунгалтын хувь, борлуулалтын үр дүн болон бусад гол үзүүлэлтүүдийг нэг хяналтын самбараас харах боломжтой тул удирдлагын шийдвэрийг илүү хурдан, бодит мэдээлэлд үндэслэн гаргах нөхцөлийг бүрдүүлнэ.


Bitrix24-тэй хамт бизнесийнхээ өсөлтийг дэмжээрэй

Таны бизнесийн үйл явцыг бид сонсож, ойлгоно. Шийдлийг таны хэрэгцээнд тохируулан хэрэгжүүлж, цаашид найдвартай ажиллуулах, хамгаалах, дэмжихэд манай баг хамтран ажиллана.

Бусад салбарын шийдлүүдийг судлаарай. 

Үл хөдлөх 

Buyer, owner, үл хөдлөх хөрөнгө, борлуулалт явцыг нэг системд төвлөрүүлж, боломж бүрийг борлуулалт болгон хувиргана.


Технологи

CRM, автоматжуулалт болон ажлын удирдлагыг нэгтгэж, үйлчилгээний хурд, багийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.


Худалдаа

Бүх салбарын борлуулалт, харилцагч болон үйл ажиллагааг нэг системд нэгтгэж, удирдлагад нэгдсэн датаг өгнө.


Үйлчилгээ 

Хандалт, цаг товлолт, харилцагчийн үнэлгээг хялбар удирдаж, үйлчилгээний чанараа сайжруулах мэдээллээр таныг хангана.


Боловсрол 

Сургалтын бүртгэл, харилцагчийн мэдээлэл, төлбөрийг нэг системд нэгтгэж, сургалтын үйл ажиллагааг хялбар удирдана.


Үл хөдлөх CRM- Түгээмэл асуултууд

Гэрээний хугацаа дуусах үед автоматаар сануулга илгээх боломжтой юу?

Тийм. Гэрээний хугацаа дуусахаас өмнө ажилтан болон харилцагчид автоматаар сануулга илгээж, сунгалтын процессыг эхлүүлэх боломжтой. Ингэснээр гэрээ сунгалтын боломжийг алдах эрсдэлийг бууруулна.

Ослын дуудлага болон нөхөн төлбөрийн хүсэлтийг Bitrix24-өөр удирдаж болох уу?

Боломжтой. Харилцагч ослын мэдээлэл болон шаардлагатай материалыг цахимаар илгээх боломжтой бөгөөд хүсэлт бүрийг үе шаттайгаар хянаж, хариуцсан ажилтанд автоматаар хуваарилан шийдвэрлэх боломжтой.

Манай одоо ашиглаж байгаа системүүдтэй холбох боломжтой юу?

Тийм. Bitrix24-ийг даатгалын үндсэн систем, вебсайт, имэйл, телефони, төлбөрийн систем болон бусад дотоод системтэй API болон бэлэн интеграцын шийдлээр холбох боломжтой.

Удирдлагын тайлан болон KPI-г бодит цагт харах боломжтой юу?

Тийм. Борлуулалт, гэрээний сунгалт, нөхөн төлбөрийн шийдвэрлэлтийн хугацаа, ажилтны гүйцэтгэл болон бусад гол үзүүлэлтүүдийг бодит цагийн тайлан, хяналтын самбараар харах боломжтой.