01
Тохирох шийдлийг олон жил хайсан нь
Dayaansoft-ийн хувьд Bitrix24-ийг сонгосон нь нэг өдрийн шийдвэр байгаагүй. Байгууллагынхаа үйл ажиллагаанд тохирох, бизнесийн хэрэгцээ өөрчлөгдөхийн хэрээр нэмж хөгжүүлэх, автоматжуулах боломжтой программыг олон жилийн турш хайж, судалж байжээ. Гэхдээ тухайн үеийн хэрэгцээг шийдэхээс гадна бизнесийн өсөлтийг цаашид дагаж хөгжих яг тохирох шийдлээ олох амар байгаагүй.